Mandriva Linux Installation Instructions - Mandriva Linux 2007 Тохируулах шаардлага * Пентиум процессор эсвэл таарамжтай процессор * CDROM хөтлөгч * Ядаж 32 MB RAM, 64 MB–г зөвлөж байна Мандраклинуксыг суулгахад, ихэнх тохиолдолд хялбархан суулгалт CD–г CDROM хөтлөгчдөө хийгээд машинаа дахин эõлүүлнэ. Цааш заалт 1–г уншина уу. САНАМЖ: * Хэрвээ та Мандракын 7.x, 8.x эсвэл 9.x хувилбараас суулгах гэж байгаа бол хуучин системээ аюулгүйн хуулбар хийхээ мартуузай. * 7.0–оос өмнөх хувилбарууд дээр сайжруулж суулгах боломжгүй. Энэ тохиолдолд сайжруулж суулгах биш шинээр суулгах гэснийг сонгоно уу. ============================================================================ Доор Мандрак линуксыг суулгах янз бүрийн аргуудыг жигсаав: 1. Шууд CD нээс эхлүүлэх 2. Windows дээр уян дискээс эхлүүлэх 3. Бусад суулгах аргууд ============================================================================ 1. Шууд CD нээс эхлүүлэх Суулгалтын CDROM boot хийх боломжтой байх ёстой. Ихэнх тохиолдолд CD–г шууд хөтлөгчид хийгээд машинаа дахин эхлүүлнэ. Дэлгэцжэд заавар гарсны дараа [Enter] товчилуурыг дарж суулгалтыг эхлүүлнэ эсвэл [F1] товчилуурыг дарж нэмэлт тусламж авч болно. САНАМЖ: Зарим комьпютер шууд CD-ээс эхлүүлэх боломжгүй байдаг. Энэ тохиолдолд та boot уян диск бэлдэх хэрэштэй. Заалт 2 г нарийвчилан харна уу. ============================================================================ 2. Windows дээр уян дискээс эхлүүлэх Хэрэв таны комьпютер CDROM–оос эхлэх боломжгүй ба дээрхи аргууд бүтэлгүйтвэл, та виндовс дээрээ дараахаар эхлэл уян диск бэлдэх ёстой: * CDROM-г хийгээд "My Computer" руу ороод CDROM drive элблем дээр баруун товшуулыг дараад "Open" гэснийг сонго * "dosutils" лавлах руу ороод "rawwritewin" эмблем дээр хос товшилт хий * Хоосон уян диск диск хөтлөгчдөө хий * "D:\images\cdrom.img" -г "Image File" талбар дотроос сонгоод ("D:" таны CDROM хөтлөгч гэж авав эсвэл хөтлөгчийн үсэг чинь өөр бол тэрүүгээрээ солих хэрэгтэй) * "Floppy Drive" талбараас зөв хөтлөгчийг сонгоод ("A:")-г сонгоод "Write"-г дар. Суулгалтыг эхлүүлэх: * CDROM болон уян дискээ тус бүрийн нь хөтлөгчид хийгээд * Комьпютераа дахин эхлүүл. ============================================================================ 3. Бусад суулгах аргууд Ямар нэгэн шалтгаанаар таньд дээрхи аргууд хэрэггүй бол (та сүлжээгээр эсвэл pcmcia төхөөрөмжөөс эсвэл ... суулгахыг хүссэн байж болох юм), та ямарч гэсэн эхлэл уян диск бэлдэж аваарай: * Linux дээр (эсвэл орчин үеийн UNIX системүүд) тушаалын мөрөнд: $ dd if=xxxxx.img of=/dev/fd0 * Windows дээр бол заалт 2-т зааснаар яв, харин xxxxx.img (доор харагдаж байна) гэдгийг cdrom.img гэдгийн оронд оруул. * DOS дээр бол CD–гээ хөтлөгчидөө хийгээд (хөтлөгчийн дугаар мага д D:) : D:\> dosutils\rawrite.exe -f install\images\xxxxx.img -d A Энд уян дискээс эхлэх эхлэл дүрслэлүүд (boot images) жигсаагдсан байна. +-----------------+------------------------------------------------------+ | cdrom.img | CD-ROM-оос суулгах | +-----------------+------------------------------------------------------+ | hd_grub.img | Хатуу диск (hard-disk) ээс суулгах (Linux, Windows, | | | эсвэл ReiserFS файл системүүдийн хувьд) | | | you can configure it for your system at: | | | http://qa.mandriva.com/hd_grub.cgi | +-----------------+------------------------------------------------------+ | network.img | Сүлжээгээр ftp/nfs/http–ээс суулгах | | | NOTE: you will need to insert network_drivers.img | | | in your floppy drive when prompted | +-----------------+------------------------------------------------------+ | pcmcia.img | pcmcia төхөөрөмжүүдээс суулгах (санамж, ихэнхи | | | pcmcia сүлжээ адаптерууд одоо шууд network.img–г | | | хэрэглэж болдог болсон) | +-----------------+------------------------------------------------------+ You may also burn boot.iso on a CDROM and boot from it. It supports all installations methods, cdrom, network, and hard-disk. ============================================================================ Та суулгалтандаа ямар нэг шалтгаанаар стандарт график горим хэрэглэж болохгүй бол текст горим хэрэглэх болно. Тэгэхдээ Мандраклинукс харагдахад [F1] г дараад тушаалын мөрөнд text гэж оруулна уу. Хэрвээ та хуучин Мандраклинукс системээ аврах хэрэгтэй болсон бол суулгалтын CDROM (эсвэл эхлэл уян дискээ (boot floppy) ) хийгээд Мандраклинукс дэлгэцэнд харагдангуут [F1] ийг дараад тушаалын мөрөнд rescue гэж бич. Илүү аргачилалын мэдээлэл хэрэгтэй http://www.mandrivalinux.com/drakx/README -г харна уу. ============================================================================ Доор суулгалтын үндсэн алхамууд харагдаж байна: 1. CDROM–г хөтлөгчидөө хийх (эсвэл гаардлагатай бол суулгалтын уян диск хийх) ба машинаа дахин эхлүүлэх. 2. Мандраклинукс эхлэх мөчид [Enter] товчилуурыг дараад зааврыг болгоомжтой дагаарай. 3. Суулгалт дууссан бол CD-ROM–г буцааж түлхэж (уян диск мэдээж хөтлөгчдөө үлдэнэ); таны машин дахин эхлэхийг хүснэ. Хэрвээ тэгэхгүй бол гараар дахин эхлүүлээрэй. 4. Мандраклинукс одоо эхлэх болно. Анх эхэлсний дараа та суулгалтын явцад хэрэглэгчийн данс нээж байхад нээсэн бүх данс болон "root" эрхээр нэвтэрч болно. Чухал санамж: "root" данс таныг линукс системд хандах хязгааргүй эрхийг олгодог. Тиймээс та системээ зохион байгуулах тохируулах зорилгоос бусад үед бүү үргэлж энэ хэрэглэгчээр нэвтэрч байгаарай. Өдөр тутмын хэрэглээнд та энгийн хэрэглэгчээр нэвтрээд "userdrake" хэрэгсэл эсвэл тушаалын мөрөнд "adduser" ба "passwd" гэх мэт тушаал бичиж шинэ хэрэглэгч нэмж зохион байгуулж болно. Танд амжилт хүсье ! ============================================================================ Мандраклинукс суулгах дэлгэрэнгүй зааварчилгаа ба ихэвчилэн тавигддаг асуултуудын жигсаалт вэб хуудас: * E-Support at http://www.mandrivaexpert.com/ * Mandriva Linux Errata at http://www.mandrivalinux.com/en/errata.php3 * Mandriva Linux Security Advisories at http://www.mandriva.com/security/advisories/ * On-line Documentation at http://www.mandrivalinux.com/en/fdoc.php3 * Read and join the On-line Discussion Forums of Mandriva Club at http://club.mandriva.com * Join the Mailing Lists at http://www.mandrivalinux.com/en/flists.php3 * Easily Searchable Mailing List archives at http://marc.theaimsgroup.com/ * Search the Internet using Google for Linux http://www.google.com/linux * Search Usenet Groups using Google Groups at http://groups.google.com/groups?group=comp ============================================================================